Eng
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Үнэт зүйлс
Баримтлах зарчим
Бидний туршлага
Гишүүнчлэл
Бидний түүх
Нийгмийн хариуцлага
Үйлчилгээ
Бизнесийн судалгаа
Нийгэм, эдийн засгийн судалгаа
Олон улсын төсөл хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ
Мэдээлэл цуглуулалтын төв
Сургалт (SICA Academy)
Бүтээгдэхүүн
Datamon
Mongolian Identity
Карьер
SICA гэр бүл
Ажлын байр
Сонгон шалгаруулалт
Мэдээлэл
Мэдээ
Мэдлэг
Data play podcast
Холбоо барих
Eng
Үнийн санал авах
Мэдээ
Мэдээ
Датамон платформд шинэ судалгаанууд орлоо
Датамон платформд шинэ судалгаанууд орлоо Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК нь Монгол Улсын “Кофены импортын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа”-г шинэчлэн 2 дахь удаагаа гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар бүх төрлөөр орж ирж буй кофены импортын мэдээлэлд дүн шинжилгээ хийхийн сацуу улсын хэмжээнд амьдарч буй иргэдийн кофены хэрэглээ болон кофе шопоор үйлчлүүлэх зан төлөвийг судалж, үр дүнг боловсруулсан. Та дэлгэрэнгүй мэдээллийг www.datamon.mn -ээс аваарай
2024.11.01 11:48
0
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ. Улаанбаатар хотын төвийн Сүхбаатар дүүрэгт Эс Ай Си Эй ХХК-ийн дэргэдэх Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын төв албан ёсоор нээлтээ хийлээ. Аливаа судалгааны чанар нь мэдээлэл цуглуулалтаас шууд хамаардаг. Бид орчин үеийн тоон, чанарын судалгааны болон утсаар судалгаа авах зэрэг мэдээлэл цуглуулалтын аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чанартай судалгааг хийсээр ирсэн билээ. Харин өнөөдөр манай мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын төв ашиглалтанд орсноор бид илүү хүчин чадлаар, илүү чанартай ажиллах боломж бүрдэж байна. "Судалгаатай үндэстэн" цогцлоох үйлст хамтран зүтгэж буй хамт олон, харилцагчид, хамтрагчид та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.
2024.09.18 11:05
0
СУДАЛГААНЫ БАГИЙН СУРГАЛТ
СУДАЛГААНЫ БАГИЙН СУРГАЛТ "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн нөлөөллийн үнэлгээг хийх “Судалгааны баг”-ийн сургалт өнөөдөр эхэлж байна. Уг төсөл нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-наас 2018 оны 05 сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд, нийт 6 аймгийн 18 суманд хэрэгжсэн. Энэхүү нөлөөллийн үнэлгээний сургалт нь 2024 оны 07 сарын 22-ны өдрөөс 10 өдрийн хугацаанд, нийт 80 цаг үргэлжилнэ. Мөн 2-4 өдрийн туршилт судалгаа хийгдэж, талбарт ажиллах судлаачдын бэлтгэл бүрэн хангагдах юм. Нийт судлаач нартаа амжилт хүсье. Хамтрагч: #rowsquared
2024.07.22 15:06
1
СУДЛААЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.
Орон нутагт малчин өрхөөс судалгаа авах судлаач шалгаруулж авна. 2024.07.22-оос 2024.08.05 хүртэл УБ хотод сургалтад хамрагдана. 2024.08.07-оос 2024.08.22 хүртэл хуваарилагдсан орон нутагт ажиллана. 3, 4-р курсын оюутан байж болно. Ухаалаг утас, таблет дээр ажиллах чадвартай. Багийн системээр ажиллана. Сумдад очоод малчин өрхүүдээс судалгаа авахад тусалж, дэмжих хөтөч ажиллана. Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/SKjksVeu1JmXjoxM8
2024.07.04 13:58
0
Судлаач сургалтын 6 сарын бүртгэл эхэллээ.
Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм. Энэхүү сургалт нь: • Байгууллагын дунд түвшний менежерүүд • Маркетинг, борлуулалтын менежерүүд • Сургалт, судалгааны менежерүүд • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй Сургалтын сэдэв: Өдөр 1: Судалгааны тухай үндсэн ойлголт Өдөр 2: Түүвэр судалгааны арга зүй Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 04-р сарын 22-ны өдрөөс 04-р сарын 26-ний өдөр хүртэл. Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ? Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно. СУРГАЛТЫН ТӨЛБӨР Нэг оролцогчийн 380,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой) Бүртгэлийн линк: https://forms.gle/u8wMSWtGbAMmYfri6 Холбоо барих: 80087858, 70126009 SICA Academy пэйж хуудас, academy@sica.mn
2024.05.27 11:05
0
Эс Ай Си Эй ХХК-ийн 14 жилийн ой тохиож байна
2024 оны 04 сарын 27-нд SICA компанийн 14 жилийн ой тохиож байна. 14 жилийн турш үнэ цэнийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ажилтнууд, эрхэм харилцагчид, хамтрагчид та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Судалгаатай үндэстэн цогцлоох их үйлсэд SICA-чууд бид түүчээлж, тантай хамт байх болно...
2024.04.26 17:16
0
2024 оны "Аз жаргалын индекс" -ийн тайлан
Жил бүр нийгмийн халамж, орлого, эрүүл мэнд, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын зэрэг гэх хүчин зүйлсээр үнэлж дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг гаргадаг. Энэхүү үзүүлэлт нь тухайн улсын иргэд хэр аз жаргалтай байгааг харуулдаг гэж ойлгоход болох юм. 2024 оны аз жаргалын индексээр 7 дахь жилдээ "Финлянд" улс тэргүүлжээ. Тус индекс нь улс орнуудыг 0 - 10 хооронд үнэлдэг бөгөөд 10 руу ойртох тусам аз жаргалтай ба 0 рүү ойртох тусам аз жаргалгүй гэж үздэг байна. Эхний 5 байранд орсон улс орнуудыг жагсаавал: Финлянд - 7.741 Дани - 7.583 Исланд - 7.525 Швед - 7.344 Израйл - 7.341 Харин манай орны хувьд 143 орноос 77 байранд 5.696 оноотойгоор жагсажээ. Дайны хөлд нэрвэгдсэн Ливан болон Афганистан улсууд хамгийн сүүлд жагсаж байна. Эх сурвалж: worldhappiness.report
2024.03.26 12:29
0
СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙН “СУДЛААЧ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Судалгааны арга зүй, түүвэрлэлт хийх арга, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэх нь “СУДЛААЧ” сургалтын зорилго юм. Энэхүү сургалт нь: • Байгууллагын дунд түвшний менежерүүд • Маркетинг, борлуулалтын менежерүүд • Сургалт, судалгааны менежерүүд • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй Сургалтын сэдэв: Өдөр 1: Судалгааны тухай үндсэн ойлголт Өдөр 2: Түүвэр судалгааны арга зүй Өдөр 3: Асуулгын хуудас боловсруулах арга зүй Өдөр 4: Мэдээлэл цуглуулалт ба боловсруулалт Өдөр 5: Дүн шинжилгээ, тайлан бичих арга зүй Энэхүү сургалтад сууснаар байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. СУРГАЛТЫН ХУГАЦАА: Нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд 04-р сарын 22-ны өдрөөс 04-р сарын 26-ний өдөр хүртэл. Сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ? Судалгаа, зөвлөх үйлчилгээний "ЭС АЙ СИ ЭЙ" ХХК-ийн бизнес аналист, захирлууд танд өөрсдийн судалгаа, шинжилгээний арвин туршлагаас хуваалцах болно. СУРГАЛТЫН ТӨЛБӨР Нэг оролцогчийн 380,000 төгрөг (Байгууллага хамт олны хямдрал авах боломжтой) Бүртгэлийн линк: https://forms.gle/u8wMSWtGbAMmYfri6 Холбоо барих: 80087858, 70126009 SICA Academy пэйж хуудас, academy@sica.mn
2024.03.14 17:01
0
МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс зохион байгуулж буй малчдад туслах хандивын аянд Эс Ай Си Эй ХХК-ийн хамт олон нэгдэж, мөнгөн хандив өглөө. Зудад өртсөн малчдад чин сэтгэлээсээ туслах зорилгоор залуучууд маань өөрсдийн санаачилгаар хандивын аяныг дотооддоо өрнүүлж, ийнхүү цугласан мөнгийг хүлээлгэн өгсөн юм.
2024.03.14 16:31
0
өмнөх хуудас
дараах хуудас
Showing
1
to
9
of
130
results
‹
1
2
3
4
5
6
7
8
9
10
...
14
15
›