Манай мэдээлэл цуглуулалтын баг 5 аймгийн, 30 суманд ажиллаж байна
Энэ удаагийн судалгаа маань Монгол Улсын Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн 30 суманд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг ханган, судалгааны ажилтнуудаа аян замд нь гаргалаа. Мэдээлэл цуглуулалт маань 2017 оны 01 дүгээр сарын 30–ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20–ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Аливаа судалгааг бэлтгэл ажлыг сайтар ханган, нарийвчилсан төлөвлөлтийг хийн, зохион байгуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Бэлтгэл ажлыг дараах хүрээнд хангасан. Үүнд:
Сургалтын баг: Судалгааны багын ахлагч, хянагч, судалгааны ажилтнуудад зориулсан 3 өдрийн, 24 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж, шалтгал авч, сонгон шалгаруулалтыг хийв. Мөн судалгааны ажилтнуудын бичиг баримт, техник хэрэгсэлийн бүрдлийн ханган ажилласан.
Мэдээлэл цуглуулалтын баг: 5 аймгийн 30 суманд мэдээлэл цуглуулах баг маань сургалтдаа хамрагдан, ажилдаа гарахад бэлтгэгдсэн. Мэдээлэл цуглуулалтын багт 5 багын ахлагч, хянагч, 20 судалгааны ажилтан, 5 жолооч, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй багийг бэлтгэв. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг технологийн дэвшлийг ашиглан таблетаар авах ба судалгаа авсан тухай бүр мэдээлэл нь төв сервер рүү илгээгдэж, мэдээлэл бүр хянагдаж, зааварчилгааг авч ажиллана. Баг бүр ахлагч, хянагчийн удирдлага дор мэдээлэл цуглуулалтыг хийнэ.
Төвийн хяналтын баг: Төв оффис дээр баг бүрийг аюулгүй байдлаа ханган, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа эсэх болон мэдээллийн чанарыг хянах баг ажиллана.
Газар дээрх хяналтын баг: Мэдээлэл цуглуулалт эхэлснээс 7 хоногийн дараа газар дээрх хяналтын баг маань явах юм.
Судалгааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэж, аян замын ерөөл дэвшүүлье.