Eng
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Танилцуулга
Үнэт зүйлс
Баримтлах зарчим
Бидний туршлага
Гишүүнчлэл
Бидний түүх
Нийгмийн хариуцлага
Үйлчилгээ
Бизнесийн судалгаа
Нийгэм, эдийн засгийн судалгаа
Олон улсын төсөл хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ
Мэдээлэл цуглуулалтын төв
Сургалт (SICA Academy)
Бүтээгдэхүүн
Datamon
Mongolian Identity
Карьер
SICA гэр бүл
Ажлын байр
Сонгон шалгаруулалт
Мэдээлэл
Мэдээ
Мэдлэг
Data play podcast
Холбоо барих
Eng
Үнийн санал авах
Мэдээ
Мэдээ
“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн дунд шатны үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=315 ХУГАЦАА: 2023.03.29-2023.06.16 ЗОРИЛГО: Дунд шатны үнэлгээний гол зорилго нь төслийн үндсэн 4 зорилтот үр дүнгийн хүрээнд тавьсан 21 үйл ажиллагааг төсөл хэрэгжилтийн эхний 3 жилээр нэг бүрчлэн үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд нь санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхэд оршино. ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 21 үйл ажиллагааны 14 нь “үр дүнтэй”, 4 нь “тодорхой үр дүнтэй”, 3 ажил хараахан эхлээгүй тул “үнэлэх боломжгүй” байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдсан иргэдийн хог ангилалт, тэр дундаа хуванцар хогоо ангилан ялгах талын мэдлэг, ойлголт сайжирсан байна. Тухайлбал, төслийн сургалтад хамрагдсан иргэдийн 85.5 хувь нь хогоо ангилан ялгадаг ба тэдгээр иргэдийн 45-68 хувь нь өөрсдийн ашигладаг хог ашиглалтын системийг “төслийн хүрээнд зохион байгуулагдсан хөтөлбөрөөс сурсан” байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт оролцогчдын 85.5 хувь нь хогоо ангилдаг, 14.4 хувь нь ангилдаггүй байна. Үр дүнг байршлаар нь харьцуулж үзэхэд Хишиг-Өндөр сумын хогоо ангилдаг иргэдийн тоо Улаанбаатар хот болон Булган аймгийн иргэдийнхтэй харьцуулахад 4.4-21.9 хүртэлх нэгж хувиар өндөр байна.
2023.07.31 11:16
0
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
УБЦАТ, УБЦАНСТ-ИЙН хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Тус төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангахын зэрэгцээ хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилгоор 2012 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжиж байна. Уг зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр шалгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр талбарт ажиллах судлаач бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2023.06.14 13:39
0
Хөгжлийн шийдэл ТББ, “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгаа, 2023 он
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “Жижиг Дунд Бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” судалгааны ажлыг 2 дахь удаагаа гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хот болон 12 аймагт ХАА, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, ХоРеКа, барилга, тээвэр агуулах, боловсрол, мэдээлэл холбоо гэсэн 8 салбарт үйл ажиллагаа явуулж буй 1027 ЖДБ эрхлэгчдийг тоон болон чанарын судалгаанд хамруулах замаар ЖБД-ийн салбарын ажилтнуудын ажил эрхлэлтийн нөхцөл байдал болон манай улсын хөдөлмөр эрхлэлтэд ЖДБ-ийн салбар ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлсон чухал ач холбогдолтой судалгаа болсон. Бидний энэхүү судалгааны үр дүн нь ЖДБ-ийн хөдөлмөрийн нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэлтэй байна. Судалгааны ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ болон бидний судалгаанд үнэт мэдээлэл өгсөн ЖДБ эрхлэгч ААН, иргэдэд талархлаа илэрхийлье.
2023.05.24 16:04
0
“Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн захын хороонууд МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Ганцаарчилсан ярилцлага, Баримт бичгийн судалгаа ТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=363 ХУГАЦАА: 2023.02.07-2023.03.24 ЗОРИЛГО: Судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент /УБАХХЦТМ/ төслийн Үр дүн-2 болох “Сонгосон дүүргүүд дэх хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” ажлын хүрээнд хоёрдох удаагаа хийж гүйцэтгэсэн ба эхний судалгааг 2022 оны наймдугаар сард хийж гүйцэтгэсэн болно. Хоёрдох удаагийн судалгаагаараа бид сонгогдсон дүүргүүдийн оршин суугчдаас амьдарч буй газрынх нь хог хаягдалтай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, айл өрхүүд хогоо хэрхэн хаядаг болон хогны төлбөр хураамжийн талаарх санаа бодлыг нь судалж, гарсан үр дүнг эхний судалгааны үр дүнтэй харьцуулж, төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүн, өөрчлөлтүүдийг нэгтгэж дүгнэсэн. ОНЦЛОХ ҮР ДҮН: 2019 онд хийгдсэн суурь судалгаагаар СХД болон ЧД-ийн оршин суугчдын 66.9 хувь нь амьдарч буй хэсэг, орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байсан бол 2022 онд дээрх үзүүлэлт 15.8 нэгж хувиар буурч 51.1 хувь болсон байна. Өдгөө 2023 оны байдлаар тус хоёр дүүргийн иргэдийн 43.5 хувь нь орчин тойрон нь хог хаягдлын асуудалтай гэж үзэж байна. Энэхүү үр дүнг нэгтгэн дүгнэвэл 2019-2023 он буюу УБАХХЦТМ төсөл хэрэгжиж буй жилүүдэд нийслэлийн СХД, ЧД дүүргүүд дэх гэр хороолол орчмын хог хаягдал нийт 23.4 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2023.05.24 15:56
0
Нууц худалдан авалтын судалгаа
Судалгааны нэр: Нууц худалдан авалтын судалгаа Судалгаа хийсэн сектор: Сүлжээ супермаркет Хамрах хүрээ: УБ хотын төвийн 6 дүүрэг Түүврийн тоо: 12 салбар Хугацаа: 2023.04.05-2023.04.25 Судалгааны товч танилцуулга: Сүлжээ супермаркетын 12 салбараар зочилж үйлчилгээний стандарт болоод хэрэглэгчийн туршлагыг үнэлсэн. Тухайн компанийн үйлчилгээ үзүүлэх дотоод стандартыг ажилчид нь хэр зэрэг баримталж ажиллаж байгааг хэмжсэн. Барааны өрөлт, үнэ, сонголт, чанар, салбарын ажилчдын мэндлэх байдал, бараа бүтээгдэхүүн тайлбарлаж өгөх байдал, эелдэг харилцаа зэрэг 30 орчим үзүүлэлтээр үнэлж цаашид сайжруулах шаардлагатай үзүүлэлтүүд болон хадгалж авч үлдэх үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлж, дүгнэлт зөвлөмж боловсруулан ажилласан.
2023.05.24 15:53
0
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дунд шатны үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, 12 аймаг, 54 сумМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=2246ХУГАЦАА: 2022.11.01 – 2023.02.28ЗОРИЛГО: Дунд шатны судалгааг суурь судалгаанд баримталсан арга зүйн дагуу удирдаж явуулсан. Үүнд, төслийн зорилгод нөлөөлөх үндсэн үзүүлэлтүүдийг тоон үзүүлэлтээр хэмжихээс гадна чанарын судалгаагаар баталгаажуулж, үндэсний хэмжээний статистик үзүүлэлттэй харьцуулж авч үзсэн. Нэмэлтээр мал эмнэлэг, болзошгүй онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээ, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэмжиж, эдийн засгийн тооцооллыг хийсэн.ОНЦЛОХ ҮР ДҮН: Дунд шатны судалгаанд 12 аймгийн 54 сумын 1704 малчин өрх, малчид болон орон нутгийн удирдлага, мах сүү боловсруулах бизнес эрхлэгчид, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан 25 хүн, 384 МАА-н бүтээгдэхүүн хэрэглэгч, 133 малын эмч нийт 2246 хүний мэдээлэл цугларлаа. Төслийн суурь үзүүлэлтүүдийг хэмжихийн тулд судалгааны багийн зүгээс үндсэн ба дэд үзүүлэлтүүдийг тодорхойлж, мэдээлэл цуглуулалт ба дүн шинжилгээ хийсэн. Үүнд, сонгогдсон орон нутаг дахь мал аж ахуйн нөхцөл байдлыг төслийн зорилготой уялдуулан өрхийн түвшинд мал сүргийн бүтэц, мал маллах арга ажиллагаанаас хамаарсан малын ашиг шимийн гарц, малын эрүүл мэнд, мал аж ахуйгаас олох орлогын хэмжээ болон борлуулалтын сувгаар дамжуулж хэмжсэн.
2023.02.28 00:00
0
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон Эс Ай Си Эй ХХК нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд оюутнуудыг дадлагажуулах, хагас цагаар ажиллуулах хүрээнд хамтран ажиллах юм. Ингэснээр оюутнуудад судалгааны суурь ойлголт, чадавхийг дадлагаар дамжуулан олгоход орших юм. "СУДАЛГААТАЙ ҮНДЭСТЭН" болох зорилгыг дэмжин ажиллах болсонд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хамт олонд талархал илэрхийлье!
2023.02.13 00:00
0
Төслийн хаалт - 2022
2022 онд SICA санаачилсан болон захиалгаар хэрэгжүүлсэн төслүүдийнхээ хаалтын үйл ажиллагааг 2023 оны 02 сарын 02–ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг тухайн жил хэрэгжүүлсэн төслүүдээс бий болсон сайн туршлага, сургамжийн талаар санал солилцох, суралцах зорилгоор зохион байгуулав. Ажилтан бүр өөрийн хариуцан ажилласан төслүүдээ танилцуулахын хамт нэг төслийг онцлон танилцуулж, бусадтайгаа сайн туршлагаа хуваалцлаа. Энэхүү арга хэмжээ нь төсөл бүрийн онцлогийг мэдрэх, хамтдаа тууштай зүтгэх эрч хүчийг мэдрүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. 2022 он SICA компанийн хувьд төлөвлөгөөндөө 100 хувь хүрсэн арвин амжилтаар дүүрэн байсан төдийгүй гадаад болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлсэн жил байлаа. #SICA компанид итгэл хүлээлгэн 2022 онд хамтран ажилласан харилцагч нартаа болон SICA компанийн цохилох зүрх болсон ажилтнууддаа баярлалаа.
2023.02.03 00:00
0
Олон нийтийн санаа бодлын судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот болон 21 аймагМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа болон чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=10,516ХУГАЦАА: 2022.03.10 – 2022.12.31ЗОРИЛГО: Монгол улс дахь Оюу Толгойн бүтээн байгуулалт болон гадаадын хөрөнгө оруулалтын талаарх иргэдийн санал бодол болон хандлагыг үнэлэхэд оршино. Улмаар Оюу Толгой болон Рио Тинто компаниудын явуулж буй үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдийн хандлага, байр суурьт хэрхэн өөрчлөлт гарч буйг тандан судлах явдал юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгааны мэдээлэл цуглуулалт 1 жилийн хугацаанд явагдаж, үндэсний хэмжээнд буюу Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийг хамарсан. Түүврийн хуваарилалтын тархаалт Улаанбаатар хот 45 хувь, орон нутаг 55 хувийг эзэлсэн болно. Мөн төслийн хүрээнд санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцсон нийт оролцогчдоос сонгон фокус бүлгийн ярилцлагыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулсан.
2022.12.31 00:00
0
өмнөх хуудас
дараах хуудас
Showing
19
to
27
of
130
results
‹
1
2
3
4
5
6
7
8
9
10
...
14
15
›