Мэдээ
Мэдээ
Төсөл зохиох удирдамжийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=15ХУГАЦАА: 2022.10.05 – 2022.12.31ЗОРИЛГО: Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын төсөл, тэдгээрийн үйл явцын гүйцэтгэлийг хянах өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгарч буй бэрхшээлийг судлан тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн удирдамж боловсруулах явдал юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төсөл хүлээн авах аргачлал гэдэг нь төлөвлөх, барилга угсралтын ажил эхлэхээс дуусах хүртэл барилгын ажлыг явуулах аргачлал юм. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх систем юм. Олон улсад барилгын төсөл хүлээн авах “Зураг төсөл/тендер/барилга”, “Зураг төсөл/барилга”, “Эрсдэл бүхий барилгын менежер”, “Ажлын захиалгын гэрээ” гэх мэт олон төрлийн аргачлалууд байдаг бол манай улсад төсөл хүлээн авах аргачлалыг ашигладаггүй. Иймд төсөл хүлээн авах аргачлал боловсруулах, үүнийг практикт нэвтрүүлэх шаардлагатай байна.
2022.12.31 00:00
0
Бид 2022 оны ажлын үр дүнгийн хурлаа зохион байгууллаа.
Тус хурлын үеэр 2022 онд амжилт, бүтээл арвин байж, бусдыгаа хошуучлан ажилласан шилдэг ажилтан, судлаач нартаа шагналыг нь гардууллаа. Мөн үнэ цэнийг хамтдаа бүтээлцэн, тууштай ажилласан ажилтнууддаа талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олгов. Судалгаатай үндэстэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулан, өдөр бүр ханцуй шамлан ажилладаг SICA компаниар овоглосон нийт ажилтнууддаа талархал илэрхийлж шинэ жилийн гал халуун мэндийг хүргэе ээ
2022.12.28 00:00
0
Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн 2022 оны эцсийн шатны үнэлгээ
"Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл” төслийн зорилгын биелэлтийг хэмжих зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.  Хамрах хүрээ: Монгол Улс, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагМэдээлэл цуглуулсан арга: Түүвэр судалгаа, чанарын судалгааТүүврийн хэмжээ: n=253Хугацаа: 2022.11.08 – 2022.12.28 “Органик Хөдөө Аж Ахуйн Түншлэл”-ийн төслийн үр дүнд орон нутгийн, цаашлаад үндэсний түвшинд байгуулагдсан олон талт түншлэлийн хүрээнд органик хөдөө аж ахуйг бэхжүүлэхэд чиглэсэн шаардлагатай асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэдэг бүтэц, механизмыг бий болгосон байна. Мөн 30 хоршооны бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайжруулж, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж тогтворжуулахад шаардлагатай дэд бүтцийг амжилттайгаар бий болгосон байна. Олон талт түншлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлснээр 30 хоршооны орон нутаг ба бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлж, хоршоодын гишүүдийн амьжиргааг сайжруулсан байна.
2022.12.28 00:00
0
Замын хөдөлгөөний нөхцөл байдал болон зорчих хурдны судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тооллого судалгаа, ажиглалт судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: Төвийн 17 уулзварХУГАЦАА: 2022.09.02 – 2022.12.23ЗОРИЛГО: УБ хотын төвийн гол уулзварууд дээр тээврийн хэрэгслийн төрөл, зорчих чиглэл тус бүрээр хөдөлгөөний эрчим, түгжрэл, түгжрэлийн уртын хэмжээ, зөвшөөрсөн ногоон гэрлээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо зэргийг харгалзан авто замын ачаалалд тохируулсан гэрлэн дохионы ажиллах горимыг сайжруулсны дараа замын хөдөлгөөний нөхцөл байдлын өөрчлөлтийг баталгаажуулах явдал юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь замын хөдөлгөөний нөхцөл байдалтай холбоотой суурь мэдээллийг цуглуулж, захиалагч талыг тоон мэдээгээр хангах зорилготой юм.
2022.12.23 00:00
0
Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, хоёрдогч судалгаа, тооллого судалгаа, үнийн судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=384ХУГАЦАА: 2022.11.21 – 2022.12.22ЗОРИЛГО: Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг судлах, хэрэглэгчийн судалгааг гүйцэтгэх, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүйн орчныг судлахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь Оросын Холбооны Улс-ын бизнесийн байгууллагын захиалгаар хийгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд судалгаагаар Монгол Улсын үнэртэй ус, гоо сайхны салбарт шинээр бизнес эхлүүлэхэд шаардлагатай суурь мэдээллүүдийг бүрэн хэмжээнд боловсруулсан. Тоон судалгаагаар Монголчууд Солонгос Улсын арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнийг харин Франц, Итали Улсын үнэртэй усыг хэрэглэх дуртай гэсэн үр дүн гарсан ба энэ нь Солонгос Улсын соёлын нөлөө энэхүү салбарт ч мөн хүчтэй байгааг илтгэж байлаа. Иргэдийн арьс арчилгаа, нүүр будалт сонирхох, гоо сайхандаа анхаарах дадал зуршил өдрөөс өдөрт нэмэгдэж хэрэглээ өсөж буйтай холбоотой салбарын зах зээл ирэх жилүүдэд ч өсөн нэмэгдэх хандлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд судалгааны баг нь судалгааны бүхий л дата мэдээлэлд үндэслэн холбогдох дүгнэлт, зөвлөмжүүдийг захиалагч талд өгч ажилласан болно.
2022.12.22 00:00
0
Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, чанарын судалгаа, ажиглалт судалгаа, баримт бичиг, статистик тоон мэдээллийн шинжилгээ, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 2625ХУГАЦАА: 2022.11.02 – 2022.12.22ЗОРИЛГО: Түүврээр сонгогдсон сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийн 4А болох “Хүрэлцээтэй байх, Хүртээмжтэй байх, Хүлээн зөвшөөрөгдсөн байх, Нийцэн зохицох” гэсэн хэмжүүрээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалсан анхны судалгаа гэдгээрээ онцлог бөгөөд дараах үр дүнгүүд гарсан. Үүнд: СӨББ, ЕБС, МБСБ-ын гадаад, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагуудын хэрэгжилт нь сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээр ялгаатай байна. Сургалтын нөөц, хэрэглэгдэхүүний хангамж төрийн өмчит сургалтын байгууллагуудад илүү дутагдалтай бөгөөд багш, ажилтнууд хувийн зардал, суралцагчийн ар гэрийн хандив, тусламжаар асуудлыг шийдвэрлэх явдал нийтлэг байна. МБСБ болон төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүртээмж хангалтгүй байна. ЕБС-ийн суралцагчдын 50 орчим хувь нь, МБСБ-ын 20 орчим хувь нь өөрсдийн сонирхсон чиглэлээр сайн дурын клуб, сонгон, секц дугуйланд хамрагдан хичээллэж байна. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамрагдалт бага байна. Нийгмийн амьдралд оролцох, өөрийн сурч, хөгжих үйл явц, сургууль, сургалтын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаар санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь хүүхэд бүрийн хувьд адил тэгш хангагдахгүй байна. Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр сургалтын байгууллагууд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь харилцан адилгүй байгаа тул нэгдсэн удирдамж арга зүй, заавар, зөвлөмжөөр ханган ажиллах хэрэгцээ шаардлага байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд ялгаварлан гадуурхалт, дарамт, дээрэлхэлт, хорт зуршил, донтох эмгэг зэрэг хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал их байна. СӨББ-д хүүхдийн эцэг эх, ар гэрийн байдлаар нь ялгаварлах хандлага болон хүүхдүүдийн дэлгэцийн хамаарлын асуудал, ЕБС-д үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршлын хэрэглээ, сургууль завсардалт, МБСБ-ын хувьд гэмт хэрэг, зөрчил, хорт зуршил, хүүхдийн хөдөлмөр зэрэг асуудал түгээмэл байна.
2022.12.22 00:00
0
БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=600ХУГАЦАА: 2022.11.09 – 2022.12.16ЗОРИЛГО: Иргэдийн БНСУ-руу аялах сонирхол, тус улсад чиглэсэн аяллын бүтээгдэхүүний талаарх санаа бодлыг сонсох, мэдээлэл авдаг эх сурвалжийг тодорхойлох, түүнчлэн Солонгос улс руу аялсан иргэдийн сэтгэл ханамжийг хэмжихэд энэхүү судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаанд сүүлийн 5 жилийн хугацаанд аялалд явсан, өөрийн орлого нь 2.2 сая төгрөгөөс дээш мөн 20-иос дээш насныхныг сонгож хамруулсан нь энэхүү судалгааны гол шалгуур байв. Судалгаагаар БНСУ руу иргэдийн дийлэнх хувь нь хувиараа аялдаг бөгөөд групп аяллаар голдуу 40-өөс дээш насныхан аялдаг гэв. Мөн нэг иргэн БНСУ-ын аялалд явахдаа дунджаар 8.6 сая төгрөг зарцуулдаг бөгөөд хувиараа аялахаас илүү группээр аялах нь зардлын хувьд 2.3 сая төгрөгөөр бага байдаг гэсэн үр дүн гарав. Монголчуудын аялалд явах төлөвлөсөн хугацаа нь голдуу 1 болон 3-р улирал гэж судалгаагаар тодорхойлогдсон.
2022.12.16 00:00
0
Ажлын тайлангийн танилцуулгыг хийлээ.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо болон нөөцийг үнэлэх суурь судалгааны ажлын тайлангийн танилцуулгыг хийлээ. Энэхүү төслийн зорилго нь сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Судалгааны үр дүнг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, дүүрэг тус бүрийн сүрьеэгийн диспансер, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо мөн судалгаанд хамрагдсан ХХЭМБ-уудын эмч, ажилчид гээд нийт 20 гаруй хүний төлөөлөлд танилцууллаа.
2022.12.09 00:00
0
Төв Азийн орнууд болон Монгол Улсын залуу бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг судлах судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикстан УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=12ХУГАЦАА: 2022.10.19 – 2022.12.02ЗОРИЛГО: Энэхүү судалгааны зорилго нь залуу бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд илүү сайн үйлчлэх санхүүгийн үйлчилгээг хэрхэн бэхжүүлэхийг тодорхойлоход оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгаа нь Төв Азийн 5 улс болон Монгол Улсад явагдсан бөгөөд судалгаагаар жижиг, дунд болон томоохон компаниуд дахь залуу бизнес эрхлэгчид буюу байгууллагын удирдах түвшний албан тушаалтнуудыг хамруулсан болно. Энэхүү судалгааны хүрээнд дараах асуудлуудыг тодорхойллоо. Бизнес эрхлэх тухай, Бизнес эрхлэгчийн зан араншин, мотиваци ба хүндрэл бэрхшээлүүдийг судлах, Удирдлагын арга барил, менежментийн төрөл болон өнөөгийн дижитал технологийн түвшин (өнөөгийн ба ирээдүйн нөхцөл байдал), Банк, зээл, санхүүгийн үйлчилгээний нөхцөл байдлыг тодруулан баталгаажуулах, Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон банктай холбоотой санхүүгийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагыг судлах, Сонирхож буй санхүүгийн бараа/бүтээгдэхүүн тодруулах зэрэг болно.
2022.12.08 00:00
0