Мэдээ
Мэдээ
Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг судлах суурь судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотын 5 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 5 Ерөнхий Боловсролын СургуулиудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=120ХУГАЦАА: 2022.09.20 – 2022.10.20ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх өнөөгийн мэдлэг ойлголтыг судлан, бэлгийн боловсролын талаарх мэдээллийг хэрхэн, хаанаас олж авдаг болох, мэдээллийг олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг тодруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Өсвөр насныхны бэлгийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд Улаанбаатар хотын 5 дүүргийн 5 ЕБС-ийн 12-18 насны 100 охид, хөвгүүдийг хамруулсан болно. Хүүхдүүдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлохын тулд судалгаанд үндсэн 7 сэдвийг хамруулан судалсан. Үүнд: хүмүүс хоорондын харилцаа, хүний бие махбод ба эрхтэн тогтолцоо, бэлгийн бойжилт, жендер, бэлгийн чиг баримжаа, бэлгийн эрүүл мэнд болон хүмүүс хоорондын харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн тухай ойлголтууд багтсан. Хүүхдүүдийн хувьд энэ талаарх мэдээлэл авах эх сурвалж нь гэр бүл, найз нөхөд, хичээлийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд тэдний мэдлэг, ойлголтод бусдын үзэл бодол нөлөөлж болохыг илтгэж байна.
2022.10.20 00:00
0
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх техник эдийн засгийн урьдчилсан судалгаа /Үйлдвэрлэл инновацын төв төсөл/
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.06.06 – 2022.10.20ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн “Үйлдвэрлэл инновацын төв” /үйлдвэрлэл, инновац болон гарааны бизнесийг дэмжих/ төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Төслийн агуулга, зорилго зорилтуудыг тодорхойлж гадаад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх судалгаа, макро болон микро орчны судалгаа, эрэлт нийлүүлэлтийн шинжилгээ, дэд бүтцийн төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын тооцоог боловсруулсан. Тус төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдээс урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эдийн засгийг өсгөх, бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хүрээнд баримталж буй бодлогын зорилтуудыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигт тусгаснаар дүүргийн өрсөлдөх чадварын индекс өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэж, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болоход дэмжлэг үзүүлж, эергээр нөлөөлнө.
2022.10.20 00:00
0
Кофены импортын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=340ХУГАЦАА: 2022.07.20 – 2022.10.12ЗОРИЛГО: Монгол Улсын кофены салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Монголчуудын кофе хэрэглэх зан төлөв, бүтээгдэхүүний импортын зах зээлийг судлах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны баг нь кофены импортын судалгааг гүйцэтгэхийн сацуу монгол орон даяар тархан суурьшиж буй иргэдийг судалгаанд хамруулж тэдгээрийн кофены хэрэглээн дэх зан төлөв мөн кофе шопоор үйлчлүүлэх зан төлөвийг тус тус судалж, үр дүнг боловсруулсан. Ингэснээр кофены дотоод, гадаад худалдаа эрхлэгч, кофе шопын бизнес эрхлэгчдэд байгууллагууд хямд үнээр, цаг хугацааг хэмнэсэн зах зээлийн цогц мэдээллийг авах боломжтой болсон. Улсын хэмжээнд кофены эрэлт үүсгэж буй иргэдийн дийлэнх нь 20-39 насны, ажил эрхэлдэг иргэд байгаа бөгөөд тэдэнд ажлын өдрийн өглөөг эрч хүчтэй эхлүүлэх, өдрийн цагт энергиэ сэлбэх, нойроо сэргээх зэрэг хэрэгцээ гардаг байна. Нийт кофе хэрэглэдэг иргэдийн 50.9 хувь нь инстант кофе, 46.5 хувь нь чанадаг кофе, 2.6 хувь нь дрип болон дүрдэг кофе хэрэглэдэг гэсэн бөгөөд иргэдийг амьдарч буй байршлаар нь задлан харвал кофены хэрэглээ харилцан адилгүй байлаа. Гадаад худалдааны хувьд 2021 онд манай улс 43.0 орчим тэрбум төгрөгийн кофены гадаад худалдаа хийсэн нь 2020 оныхоос 32.0 хувиар, 2015 оныхоос 130 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
2022.10.12 00:00
1
Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх төслийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=90ХУГАЦАА: 2022.09.12 – 2022.10.10ЗОРИЛГО: Энэхүү судалгааны зорилго нь “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн сургалтад хамрагдсан оролцогчдын сургалтаар дамжуулан олж авсан мэдлэг ур чадварыг тодорхойлох, төсөл сургалтын үр дүнг үнэлэхэд оршиноОНЦЛОХ ҮР ДҮН: ЮНЕСКО-гийн спортын допингийн эсрэг сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх” төслийн хүрээнд өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, спортын байгууллагын удирдлага, гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг үйл ажиллагаа, хяналт, допингийн төрлийн бодис, түүний гаж нөлөөний талаар мэдлэг, боловсрол олгох бүс нутгийн сургалтуудыг зохион байгуулсан ба сургалтын чанар, үр дүнг үнэлэх ажлыг гүйцэтгэв. Үнэлгээний үр дүнд сургалтад хамрагдсанаар спортын салбарынхны допингийн талаарх мэдлэг, мэдээлэл “хангалтгүй”-ээс “хангалттай” болж ахисан нь сургалтын ач холбогдол болон чанарыг харуулсан чухал үр дүн болсон юм.
2022.10.10 00:00
0
Зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч мэдээллийн судалгааХУГАЦАА: 2022.06.10 – 2022.09.15ЗОРИЛГО: Зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги боловсруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.ОНЦЛОХ ҮР ДҮН: Байгалийн цогцолбор нөхцөлийн муж тойргийн нөхцөл байдлын судалгаа, хүүхдийн зуслангийн үйлчилгээний зах зээлийн судалгааг гүйцэтгэсэн бөгөөд судлагдсан асуудлын хүрээнд энэхүү төсөл хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлт гарсан.
2022.09.15 00:00
0
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь төсөл - 2” төслийн 2-р шатны суурь судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Суурь судалгаанд Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс (ХБХЭМБНХК), Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл (БХДЗ), Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд, орон нутгаас Ховд аймгийн Ховд сум, Өвөрхангай аймгийн Уянга сум хамрагдав.МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон, чанарын судалгаа болон ажиглалт судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=480ХУГАЦАА: 2022.05.02 – 2022.09.15ЗОРИЛГО: Энэхүү суурь судалгааны зорилго нь ТХСБ (Тусгай хэрэгцээт сургалтын байгууллага)-ын өнөөгийн нөхцөл байдлыг судлах, багш нар, эцэг эхийн бага, дунд ангийн сурагчидтай ажиллах арга барил, мэдлэг ойлголтыг үнэлэх цаашлаад судалгааны үр дүнд үндэслэн төслийн үйл ажиллагаанд ашиглахуйц санал зөвлөмжийг боловсруулах юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Зорилтот 8 сургуульд суралцаж буй 4-5 дугаар ангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцах бэлэн байдал; бие бялдар, сэтгэл зүй, суралцахуйн үйл явцад нь дэмжлэг үзүүлж буй сургуулийн нөхцөл байдал; сонгогдсон 8 сургуулийн дунд ангийн багш нарын тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, чадавх; бага, дунд ангийн эцэг эхчүүдийн ТХСБ (Тусгай хэрэгцээт сургалтын байгууллага)-ын талаарх ойлголт мэдлэг, хүүхдийнхээ сурч хөгжихөд үзүүлж буй дэмжлэг туслалцаа; оролцооны түвшин, тэгш хамруулан сургах боловсрол, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад чиглэсэн бодлого, дүрэм журамд тус тус дүн шинжилгээ хийв.
2022.09.15 00:00
0
Арьс ширний үйлдвэрийн ажилчдын орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ, суурь мэдээлэл цуглуулах судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Арьс ширний үйлдвэрийн ажилчидМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=195ХУГАЦАА: 2022.08.15 – 2022.09.15ЗОРИЛГО: Эмээлтэд Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, арьс ширний хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулж байгаатай холбоотойгоор арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр тэдгээр үйлдвэрүүд аюулгүй, байгаль орчинд ээлтэй барилга байгууламжид стандарт шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх бөгөөд үүнийг дагаад үйлдвэрийн ажилчид Эмээлт рүү нүүх эсэхийг тодруулах зорилготой юм. Мөн ажилчдад зориулсан орон сууцны эрэлт ямар байгааг нарийвчлан тодорхойлоход оршино.
2022.09.15 00:00
0
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=24ХУГАЦАА: 2022.06.13 – 2022.09.13ЗОРИЛГО: “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”–ийн хэрэгжилтийн үнэлгээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 374 дүгээр тогтоолын хавсралтын 7.8–д батлагдсан аргачлалаар хийж цаашдаа энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах тодорхой санал, зөвлөмж дэвшүүлэх.ОНЦЛОХ ҮР ДҮН: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь үндсэн 4 зорилтын хүрээнд 2017-2021 онд хэрэгжсэн. Үнэлгээний хүрээнд үйл ажиллагаа бүрийн үр дүнг хувьчилж үнэлэхээс гадна Загийн газрын 374 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын дагуу хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг хийж, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хөндөж, өнөөгийн нөхцөл байдлыг тоон мэдээллээр харуулснаараа онцлог байлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ 2019 онд хийгдсэн дунд шатны үнэлгээнээс 9.1 нэгж хувиар өссөн байна. Зорилт тус бүрээр харвал 1 дүгээр зорилтын үнэлгээ хамгийн өндөр буюу 18.5 нэгж хувиар өсжээ. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа сайн байгаа нь сайшаалтай үр дүн байлаа. Цаашид иргэний нийгмийн оролцоог илүүтэй дэмжиж, тэдний үйл ажиллагааны онцлогт тохирсон бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
2022.09.13 00:00
0
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=22ХУГАЦАА: 2022.06.09 – 2022.09.09ЗОРИЛГО: “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”–ийн хэрэгжилтийн үнэлгээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 374 дүгээр тогтоолын хавсралтын 7.8–д батлагдсан аргачлалаар хийж, цаашдаа энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах тодорхой санал, зөвлөмж боловсруулах.ОНЦЛОХ ҮР ДҮН: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь үндсэн 5 зорилтын хүрээнд 2017-2021 онд хэрэгжсэн. Үнэлгээний хүрээнд үйл ажиллагаа бүрийн үр дүнг хувьчилж үнэлэхээс гадна Загийн газрын 374 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын дагуу хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг хийж, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хөндөж, өнөөгийн нөхцөл байдлыг тоон мэдээллээр харуулснаараа онцлог байлаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн илрүүлэг, таслан зогсоох ажилд ахиц дэвшил гарчээ. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр энэ чиглэлээр ажилладаг тодорхой чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болсон. Тухайлбал жил бүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан түүндээ хүрэх зорилго тавин ажилласнаар холбогдох ажлуудыг нарийн төлөвлөж, гүйцэтгэлд ихээхэн анхаарч ажилладаг болжээ.
2022.09.09 00:00
0