Мэдээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөрийн баримт бичгийн үр нөлөөний үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Төв аймаг болон Дорнод, Ховд аймгуудМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 1552ХУГАЦАА: 2022.04.28 – 2022.06.28ЗОРИЛГО: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, ХХААХҮЯ, орон нутгаас иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлан дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулах, цаашлаад судалгааны ажлын үр дүнг ашиглан бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсронгуй болгох, оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох нь энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго байсан.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бодлогын баримт бичгийн үр нөлөөг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8 дугаар хавсралтад тусгагдсан арга зүйг ашигласан. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжил, захиргааны үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, нийгмийн хөгжилд үзүүлсэн нөлөөлөл болон хууль тогтоомж болон эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөллийг тус тус нарийвчлан үнэлсэн.
2022.06.28 00:00
0
Зүүнхараа орон нутгийн хөтөлбөрийн хаалтын үнэлгээ 2003-2021
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн зорилтот орон нутаг болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Баянгол сум, Мандал сум, Номгон тосгон, Түнхэл тосгон болон Хэрх багМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: Зорилтот орон нутгийн хүүхдүүд, иргэд, орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд, ДЗМОУБ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 60 оролцогчдыг чанарын судалгаанд хамрууллаа.ХУГАЦАА: 2022.03.11 – 2022.05.31ЗОРИЛГО: Зүүнхараа ОНХ (Олон нийтийн хөтөлбөр)-ийн хаалтын үнэлгээний зорилго нь 18 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа, төслүүдийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьдралд гарсан үр нөлөөг судлан өөрчлөлтийн онолд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулахад оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хангаж ажилласан. Үүнд: Иргэд болон өрхийн сайн сайхан байдалд тулгуурлан хөтөлбөр хэрэгжсэнээс хойш орон нутгийн хэмжээнд гарсан төлөвлөсөн болон төлөвлөөгүй өөрчлөлтүүдийг судлах, Хөтөлбөрийн хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн, цаашид үргэлжлэх боломжтой төсөл, үйл ажиллагааг үргэлжлүүлж авч явах иргэд, орон нутгийн чадавх болон хамтын ажиллагааг судлах, Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад орон нутгийн иргэд, төрийн байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд ДЗМОУБ-аас менежмент, ур чадвар бусад талбарт суралцсан байдал, Хамтран ажиллагч байгууллага, оролцогчдын зүгээс хүүхэд болон орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг хангахын тулд цаашид анхаарч хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон эсэхийг судлах зэрэг болно. “Зүүнхараа ОНХ”-ийн хаалтын үнэлгээг гүйцэтгэхэд анхдагч болон хоёрдогч судалгааны аргуудыг хослуулан ашигласан болно. Энэхүү судалгаанд төсөл хөтөлбөрийн үнэлгээний олон улсын аргыг ашиглахын зэрэгцээ “Өөрчлөлтийн онол”-д тулгуурлан төсөл хөтөлбөрийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн болно.
2022.05.31 00:00
0
Үл хөдлөх зуучлалын стандартын хэрэгжилтийн судалгаа – 1, 2
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Нууц худалдан авалтын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=60ХУГАЦАА: 2022.04.25 – 2022.05.25 болон 2022.12.06 – 2022.12.26ЗОРИЛГО: Энэхүү судалгаагаар үл хөдлөх хөрөнгийн агентууд байгууллагын дотоод стандарт дүрэм журмаа мөрдөж, харилцагчдад бүрэн үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэхийг тодорхойлох, хувийн эрх ашгаас байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ёс зүйн хэм хэмжээг мөрдөн үнэнч шударгаар, брэндийн нэр хүндийг өргөж нэг бодлого стандартаар нэг зүгт итгэл төрүүлэхүйц ажиллаж чадаж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьсон.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгааны мэдээлэл цуглуулалтыг нууц худалдан авалтын арга аргачлалын дагуу зорилтот ажилтнаас урьдчилан боловсруулсан үнэлгээний дагуу бэлтгэгдсэн нууц худалдан авагч (мэдээлэл цуглуулагч) үйлчилгээг авсан. Нууц худалдан авагч нь тухайн ажилтнаас батлагдсан үнэлгээний хуудасны үзүүлэлт нэг бүр дээр ажиглаж, үнэлгээг өгсөн.
2022.05.25 00:00
0
“Дархан-Ус суваг” ХК-ийн хэрэглэгчийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Дархан-Уул аймагМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Түүвэр судалгаа, чанарын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n= 555ХУГАЦАА: 2022.04.12 – 2022.05.20ЗОРИЛГО: “Дархан–Ус суваг” ХК-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдийн санаа бодлыг тандан судлах, хөндлөнгийн үнэлгээ өгөх, цаашид үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Үйлчилгээний чанар, хүртээмж, орчин, мэдээлэл түгээлт, ил тод байдал, удирдлага зохион байгуулалт болон үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудтай холбоотой нийт 7 үндсэн үзүүлэлтийн 33 дэд үзүүлэлтээр сэтгэл ханамжийг нарийвчлан тооцсон. GAP болон сэтгэл ханамжийг удирдагч хүчин зүйлсийн шинжилгээг хийж, судалгааны үр дүнд үндэслэн санал, зөвлөмжийг боловсруулсан.
2022.05.20 00:00
0
ХААИС Хамтын ажиллагаа
Бид оюутан дадлагажуулах чиглэлээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран ажиллахаар боллоо. Төгсөх дамжааны оюутнуудад зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career Day-2022” нээлттэй өдөрлөгт оролцон, санамж бичгийг үзэглэлээ. Манай компани нь Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, судалгаа шинжилгээг хамтран хийх, оюутан залуусыг дэмжих олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2022.05.04 19:57
0
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийн судалгаа - 2022 он
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.02.18 – 2022.04.20ЗОРИЛГО: Монгол Улсын Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импортын зах зээлийг судлах, салбарт ашиглагдаж буй машин, тоног төхөөрөмжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд энэхүү судалгааны үндсэн зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Аливаа бизнест тухайн зах зээлээ судлах замаар өөрсдийн нөөц боломжийг тодорхойлох, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай бөгөөд ач холбогдолтой байдаг. Энэхүү судалгаа нь хүнд машин, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудад хямд үнээр, өргөн хүрээний мэдээлэл авах ихээхэн ач холбогдолтой судалгаа болсон. Судалгааны онцлох үр дүнг товч дурдвал сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлт, бодлого төлөвлөлтөд тааварлашгүй үйл явдлууд ихээр тохиолдсонтой холбоотойгоор манай улсын ДНБ, уул уурхайн салбарын орлого, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд 2019 он хүртэл өсөж олон жилийн өсөлтийг хадгалж байсан бол 2020 онд цар тахлын нөлөөгөөр буурч, 2021 онд эргээд өссөн зүй тогтолтой байлаа. 2021 онд нийт 1.4 их наяд төгрөгийн уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн импорт хийсэн нь 2020 оныхоос 48.5 хувиар өссөн ч 2019 оныхоос 20.7 хувиар буурсан үзүүлэлт болсон. Энэхүү гадаад худалдааг нийт 450 орчим хувь хүн, аж ахуйн нэгж 90 орчим брэндийн 12 мянга орчим машин механизмыг 37 улс оронтой хийжээ.
2022.04.20 00:00
0
Дата төвийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Өмнөговь аймагМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Чанарын судалгаа, хоёрдогч судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=20ХУГАЦАА: 2021.12.09 – 2022.04.01ЗОРИЛГО: Өмнөговь аймагт мэдээлэл, харилцаа холбооны салбарт одоогийн эрхэлж буй төр ба бизнесийн үйл ажиллагаанд инновац шингээн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улмаар ирээдүйд шинээр үүсэх үйлдвэр, үйлчилгээний хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх судалгаа, ТЭЗҮ бий болгох нь уг зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго юм.ОНЦЛОХ ҮР ДҮН: Зөвлөх багийн зүгээс мэдээлэл технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, төслийн орчны шинжилгээ, технологийн судалгаа, технологи сонголт, дата төвийн эрх зүйн орчин, зах зээлийн судалгаа, Өмнөговь аймгийн дата төвийн төлөвлөлт, барилга байгууламжийн төлөвлөлт, дата төвийн менежмент, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын тооцоо, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлсон. Судалгааны хүрээнд аймгийн нөөц боломж, хэрэгцээ шаардлагад үндэслэн төлөвлөлтийг хийснээрээ онцлогтой.
2022.04.01 00:00
0
Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=360ХУГАЦАА: 2021.04.01 – 2022.04.01ЗОРИЛГО: Авсан үйлчилгээ тус бүр дээр харилцагчийн сэтгэл ханамжийг сар бүр үнэлүүлж, судалгааг Англи хэл рүү орчуулан мэдээллийн санд бүртгэх зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Бэлтгэгдсэн оператор (мэдээлэл цуглуулагч) зорилтот ажилтнаас урьдчилан боловсруулсан асуулгын хуудасны дагуу мэдээллийг цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг утсаар мэдээлэл цуглуулах (CATI) аргаар гүйцэтгэсэн юм. Авагдсан судалгааг хариуцсан төслийн менежер тухай бүрд нь орчуулж, системд оруулж ажиллаа. Энэхүү судалгаагаар сар бүр 30 харилцагчийн сэтгэл ханамжийг үнэлүүлсэн ба жилийн туршид давхардсан тоогоор 360 харилцагчийг судалгаанд хамруулав. Бид CATI төвийн мэдээллийг хамгаалахын тулд стандарт серверийн өрөө бий болгосон. Сервер болон мэдээллийн сан, мэдээлэл хадгалагддаг компьютерууд орчны нөлөө бүхий байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгай зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан.
2022.04.01 00:00
0
Монгол Улсын танилцуулга
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.03.15 – 2022.03.29ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цогц мэдээллийг Монгол, Орос хэл дээр бэлтгэхэд оршсон.ОНЦЛОХ ҮР ДҮН: Монгол Улсын танилцуулга судалгааг гадаад хэрэглэгчдээр зогсохгүй Монгол Улсын иргэн бүр цогц мэдээлэл авах, аливаа ажилд эх үүсвэр болгон ашиглах бүрэн боломжтой. Судалгааны тайланд газар нутгийн байршил, цаг агаар, засаглал, улс төрийн түүхэн товчоо, хүн ам, боловсрол соёл, спорт, эрүүл мэнд, зам тээвэр, улсын төсөв, гадаад худалдаа, эдийн засгийн мэдээллээс эхлүүлээд байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хоол зэрэг өргөн хүрээний мэдээллийг бэлтгэсэн. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.
2022.03.29 20:08
0