Мэдээ
Мэдээ
Бүгд Найрамдах Киргизстан Улсын танилцуулга
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол УлсМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч судалгааХУГАЦАА: 2022.03.10 – 2022.03.29ЗОРИЛГО: Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Монгол, Киргиз 2 улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, Монгол Улсаас Киргизстан улс руу бизнесээ тэлэх, бизнесээ эхлүүлэх зорилготой хэн бүхэнд зориулан Бүгд Найрамдах Киргизстан Улсын хүн ам, соёл боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууламж, гадаад худалдаа, ДНБ зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л мэдээллийг багтаасан цогц тайлан бэлтгэхэд оршсон.ОНЦЛОХ ҮР ДҮН: Эс Ай Си Эй ХХК нь Киргизстан улсад бизнесээ эхлүүлэх, зах зээлээ тэлэх зорилготой хэн бүхэнд зориулан Монгол хэл дээр суурь судалгааг гүйцэтгэж Datamon.mn платформд байршуулан олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээсэн. Киргизстан улс нь дундад Азийн нутаг дэвсгэрт Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад улсуудтай хиллэн оршдог бөгөөд Монгол Улстай ижил далайд гарцгүй орон юм. Нийт 6.6 сая хүн амтай, дэлхийд 110-р байранд жагсдаг ба улс төрийн хувьд тогтворгүй, иргэдийн тэмцэл хүчтэй өрнөдөг. Энэхүү судалгааны тайланд тус улсын тухай суурь судалгааг гүйцэтгээд зогсохгүй тухайн улсын SWOT шинжилгээ, Монгол Киргиз хоёр улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн харьцуулалтыг гүйцгэснээрээ онцлог. Судалгааны бүрэн эхийг www.datamon.mn-ээс хүлээн аваарай.
2022.03.29 00:00
0
МУИС Хамтын ажиллагаа
Судалгаа, тоо баримтыг илүү хэрэглэдэг "Судалгаатай үндэстэн" болоход их, дээд сургуульд сурч буй оюутнууд маань судалгаа, шинжилгээний ач холбогдлыг ойлгож, суралцаж, туршлага хуримтлуулах нь чухал билээ. Энэхүү зорилгын хүрээнд Нийгмийн ухааны салбарын оюутнуудыг дадлагажуулах хөтөлбөрийг манай байгууллага МУИС-ийн ШУС-ийн НУС-тай хамтран хэрэгжүүлэхээр болж “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
2022.03.24 19:55
0
Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөв, өрсөлдөгч байгууллагуудын судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улс, Улаанбаатар хотын 6 дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=674ХУГАЦАА: 2022.02.14 – 2022.03.21ЗОРИЛГО: Энэхүү судалгаагаар хэрэглэгчдийн сонголт, барилгын материал худалдан авалтын давтамж болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, худалдан авалтын чадамж, төлбөрийн нөхцөл, барилгын материалын онлайн худалдан авалтын хандлага, мэдээлэл авдаг суваг, худалдан авалтын цаашдын чиг хандлага зэргийг тус тус тодорхойлж, дүн шинжилгээ хийлээ.ОНЦЛОХ ҮР ДҮН: Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийг хэрэглээний түвшинд үндсэн долоон үзүүлэлтийн хүрээнд тооцон гаргасан ба хэрэглээний онцлог, цаг хугацаа болон нөлөөлөгч хүчин зүйлсээс хамааруулан нарийвчлан тодорхойллоо. Мөн өрсөлдөгч байгууллагуудын үйлчилгээ, түрээслэгчдийн давуу болон сул тал, хөрөнгийн менежментийн харьцуулалтуудыг хийв.
2022.03.21 00:00
0
БЗД-ийн хэрэглэгчийн үнэлгээ, нууц худалдан авалтын судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгаа, Нууц худалдан авалтын судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=642ХУГАЦАА: 2021.12.31 – 2022.03.18ЗОРИЛГО: Баянзүрх дүүргийн ЗДТГ, хороод, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны чанар хүртээмж, авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилготой.ОНЦЛОХ ҮР ДҮН: Энэхүү судалгааны хүрээнд Баянзүрх дүүргийн төрийн байгууллагуудын хэрэглэгчийн үнэлгээ болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох нууц худалдан авалтын судалгааг гүйцэтгэсэн. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг БЗД-ийн ЗДТГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа зэрэг 4 бүлгийн 40 асуултаар Лайкертын хэмжүүрийн утгыг ашиглан авсан. Нууц худалдан авалтын судалгаагаар төрийн албан хаагчдын үйлчилгээг 3 бүлгийн 20 үзүүлэлтээр үнэлсэн. Судалгааны үр дүнд иргэд төрийн байгууллагын үйлчилгээний хүртээмж болон орчны асуудлуудад сэтгэл ханамж доогуур байсан нь ажиглагдсан ба төрийн байгууллагын хүлээлгийн танхимын тав тухыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
2022.03.18 00:00
0
Англи хэлний сургалтын төвүүдийн зах зээлийн судалгаа
ХАМРАХ ХҮРЭЭ: Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Англи хэлний сургалтын төвүүдМЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Хоёрдогч мэдээллийн судалгааХУГАЦАА: 2022.01.25 – 2022.03.15ЗОРИЛГО: Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй англи хэлний сургалтын төвүүдийн онцлог, давуу болон сул тал, зах зээлийн багтаамжийг тооцох зорилгоор судалгааг гүйцэтгэсэн.ОНЦЛОХ ҮР ДҮН: Сургалтын төвүүд насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа түвшинд нь зохих хөтөлбөрийн дагуу системтэйгээр заадаг. Дунджаар нэг түвшний сургалтыг 10 долоо хоног явуулдаг ба хоногт дунджаар 3 удаа орж, нийт 50 цагийн хичээл ордог. Энгийн ангиудын сургалтын дундаж төлбөр нэг цагийн 9,414 төгрөг, ганцаарчилсан сургалтын цагт 20,000-118,000 төгрөгийн төлбөртэй байна. Дундаж үзүүлэлтүүдийг ашиглан тооцсон зах зээлийн багтаамж нийт зах зээлийн 20 хувиар тооцвол жилийн 1,234,646,100 төгрөг байна. Иргэд сургалтын төвийн талаарх мэдээллийг ихэвчлэн сошиал орчноос болон найз нөхдөөсөө олж мэддэг бөгөөд сургалтын төвийг сонгон суралцахад төлбөр, багш нарын чадвар, сургалтын хөтөлбөр зэргийг нь харж сонголтоо хийдэг байна.
2022.03.15 00:00
0
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Манай компани Киргизстан Улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний М-VECTOR компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсаас Киргизстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Ганхуяг, Элчин зөвлөх Г.Эрдэнэбат, М-VECTOR компанийн Гүйцэтгэх захирал Нэйл Хайбулин, SICA компанийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Дэд захирал Г.Эрдэнэ нар оролцов.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Киргизстан-Монгол Улсыг холбосон судалгаа, датаны гүүр бий болгох юм. Тус гүүрээр дамжин олон олон бизнес, соёлын хамтын ажиллагаа үүснэ гэдэгт итгэлтэй байна.
2022.03.11 19:49
0
Дипломат төлөөлөгчийн газрын үйлчлүүлэгчдийн үнэлгээ
ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлж байсан гадаад улсад оршин сууж буй иргэдийг хамруулсан ба нийт 20 улсаас тус судалгаанд хамрагдсан.МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА: Тоон судалгааТҮҮВРИЙН ХЭМЖЭЭ: n=204ХУГАЦАА: 2022.01.02 – 2022.02.20ЗОРИЛГО: Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашдын үйлчилгээний чанар, соёл, хүртээмжийг тодорхойлоход судалгааны зорилго оршино.ОНЦЛОХ ҮР ДҮН: Судалгаанд 204 хүн оролцсоны 30.88 хувь нь БНСУ, 17.65 хувь нь ХБНГУ, 9.31 хувь нь Швед улсаас оролцжээ. Дипломат төлөөлөгчийн газраар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 5 бүлгийн 28 асуултаар үнэлсэн. Үйлчлүүлэгчид хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадварыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэх албан тушаалтан томилох, ажиллуулахдаа үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа болон үйлчлэх соёлыг сайжруулах буюу илүү найрсаг, эелдэг үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, ажилчдад зориулсан дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний онцлог, тухайн улс орны нийгэм соёлын ойлголт, үйлчилгээний мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол хугацаанд заавал хамрагддаг болох хэрэгтэй гэж үзжээ.
2022.02.20 00:00
0
“ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ – 600” төслийн эцсийн шатны үнэлгээ
ЭС АЙ СИ ЭЙ ХХК-ийн судалгааны баг Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд гарсан эрүүл мэнд, оюун санаа, эдийн засгийн эерэг өөрчлөлт, мөн төслийн зорилгын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг хэмжих эцсийн шатны үнэлгээг амжилттай гүйцэтгэв. Энэхүү эцсийн шатны үнэлгээний зорилго нь “Төгсөлтийн аргачлал-600” төслийн үндсэн зорилгын хэрэгжилтийн ач холбогдол, хамаарал, төслийн үр ашиг, үр нөлөө, мөн цаашдын тогтвортой байдлыг хэмжин үнэлэх юм. Зорилгыг хангаж ажиллахын тулд дараах зорилтуудын хүрээнд ажиллав. Төсөл, төслийн хэрэгжилттэй холбоотой баримт бичигт дүн шинжилгээ хийж төсөл хэрэгжсэнээр гарсан өөрчлөлт, үр нөлөөг тооцов. Зорилтот өрхүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамж, гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага, мэдлэг сайжирсан эсэхийг хэмжиr, судлав. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн сайн сайхан байдлыг хангах боломж бий болсон эсэхийг судлав. Судалгаанд “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагдсан БЗД-ийн 8, 12, 19, 24, 21 мөн СХД-ийн 24, 41 дүгээр хороодын зорилтот 300 өрх, ДЗМОУБ-ын төслийн баг, “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид хамрагдсан. Энэхүү төслийн эцсийн шатны үнэлгээний судалгааны ажлыг зохион байгуулахад, шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт бичгээр ханган ажилласан ДЗМОУБ-ын  “Төгсөлтийн аргачлал-600” төслийн баг хамт олон, санал зөвлөмжөө харамгүй хуваалцсан “Амгалан Цогц Хөгжил” ТББ, Фишн фанд, БЗД, СХД-ийн ХХҮХ, БЗД-ЭМН-ийн “Хүүхдийн эмнэлэг”, БЗД, СХД-ийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, албан хаагчид, мөн цаг заваа зориулан судалгаанд хамрагдсан бүх өрхүүдэд талархал илэрхийлье.
2021.09.30 19:41
0
Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ
Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар “Сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хүүхэд, гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд хөл хорионд орсон тус нөхцөл байдлын хүүхэдтэй өрхүүдэд үзүүлсэн нөлөө, цаашид хэрхэн нөлөөлөх талаар түргэвчилсэн үнэлгээ хийх, шаардлагатай хариу арга хэмжээний хувилбарыг тодорхойлох юм. Судалгааны үндсэн зорилгын хүрээнд дараах дэд зорилтуудыг гол асуулт болгон авч үзсэн. Үүнд: Одоогоор авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн хүрээг тодорхойлох, Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон үеийн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг хүүхэд харах зохицуулалт, хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын хүрээнд үнэлэх, Хүүхдийн хооллолт, хоол тэжээл авч буй байдал, хооллолтын хэв маягийг үнэлэх,    Хүүхэд, гэр бүлийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээнд хамрагдах байдал, үйлчилгээний хүртээмжийг үнэлэх (эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн тусламжийн утас, хамгаалах байр, хамтарсан багийн үйлчилгээ г.м), Хөл хорионд байгаа хүүхдүүдийн нийгмийн болон хамгааллын үйлчилгээний хэрэгцээг үнэлэх, Эмзэг бүлгийн хүүхдүүдийн гол хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах зэрэг болно. Судалгаагаар ихээхэн сонирхолтой үр дүнгүүд гарсан бөгөөд нарийвчилсан тайланг захиалагчдаа хүлээлгэн өгсөн болно.
2021.08.13 19:20
0